Ц.Бат-Энх IBA-ийн ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх болжээ

Ц.Бат-Энх IBA-ийн ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх болжээ

Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг Олон улсын боксын холбоо буюу IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев өөрөө санал болгосноор албан ёсны зөвлөх нь боллоо.

Турк улсын Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов. Их хуралд Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо. Их хурлаар IBA-ийн ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов.