Оросууд “Эрдэнэт”-ийг төрд өгөх нэрээр Монголыг тонох тохироо хийсэн үү?

Оросууд “Эрдэнэт”-ийг төрд өгөх нэрээр Монголыг тонох тохироо хийсэн үү?
Оршлын оронд: ОХУ, Украйны дайнд Оросын талыг дэмжихээр андгай тангараг авч, мал махаас эхлээд Монгол Улсад бүгэж орогнох бүх асуудлыг тал бүрээр дэмжих үүрэг хүлээсний шагнал бол ердөө л Эрдэнэтийн 49 хувь юм. Зууны манлай, Улсын баатар гээд “Эрдэнэт” үйлдвэрт цол гуншин өгч, түүхэндээ байгаагүй ашигтай ажиллаж байна хэмээн манай дарга нар сурталдах болов.
Хүнийг биш үйлдвэрийг баатар болгодог одон, тэмдэгийн донг сайх үйлдвэр өөрөө мэдрэхгүй, мэдэхгүй нь сайхан юм даа. Гэснээс манай дарга нар тус үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өөртөө авсан хэмээн олон нийтэд зарлаж, баярын шопанск буудуулсан цаг саяхан. Тухайн үед иргэддээ энэ хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх санал саанчилгууд эдийн засагчдын зүгээс гарч байсан ч нөгөө л төр өөртөө авч Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн хаяг хадаад авчихсан юм. Түүхийг сөхье. Эрдэнэтийн хөрөнгө оруулалт 1976 оноос эхэлсэн. Ашиглалтад 1978 онд орсон. Тухайн үед Эрдэнэтийг бараг 300 сая ам.доллараар үнэлсэн байдаг. Эрдэнэт хотыг тусад нь мөн 300 сая ам.доллараар үнэлсэн.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд дэлхийн дунджаас өндөр ханшаар цалинждаг, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний хөлс мөнгө ч олон улсын ханшаас өндөр, манай баяжмалыг маш бага үнээр үнэгүйдүүлж авдаг ийм л үйлдвэр байв. Байгуулгадсан цагаасаа хойш оросууд гаргасан өртгөө хэд дахин нөхчихсөн. ЗХУ задрах үед монголчууд өөрдөдөө энэ үйлдвэрээс 51 хувиа салгаж авсан түүхтэй. Түүх түүхээрээ л үлддэг. Түүнээс дараагийн үе үр шим, эсвэл ял зэмийг нь хүртэхээс биш өөрсдөдөө нааж, оноо цуглуулах ёсгүй юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компани эзэмшиж байв. Тухайн үед ОХУ Крымийг авсан үйл явдалд олон улс эсэргүүцлээ илэрхийлж, оросууд Америк, Европын хоригт орсон. Энэ асуудал даамжирсаар одоогийн дайн болно гэдгийг Орос ах нар эртнээс тооцоолж байсан учраас хөрш зэргэлдээ жижиг улсуудад явуулах геополитикоо эрчимжүүлэх болсныг хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан айлчлалууд тод харуулдаг. Орос далайд гарах гарц, ургацын түшиц гээд стратегийн өндөр ач холбогдолттой гэдэг утгаар Крымээр дамжуулж Украйнтай дайн зарлах үед Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч “Ростех” ОХУ болон Олон улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг тооцоолж ихэнх ордоо зарсны ердөө нэг нь манай Эрдэнэт. “Ростех”-ийг “Эрдэнэт”-ийн хувийг зарах гэж байх үед Казахстаны хоёр, Хятадын хоёр компани авах сонирхлоо илэрхийлчихсэн байсан. Тэр үед “Монголиан коппер корпорейшн” уг наймаанд идэвхийлэн оролцож, Эрдэнэт гэх их айл Казахстаны, эсвэл Хятадын бус Монголын 100 хувийн мэдэлд ирсэн байдаг. Эндээс хойш тус үйлдвэр зах зээлийнхээ аясаар, бизнесийн зарчмаар ажиллах ёстой байсах. Гэвч 49 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагч “Монголиан коппер корпорейшн” тоглоомын хүүхэлдэй болж хувирсан нь хожим тод харагдана.
Төр бүхнээс илүү эрхтэй, төрсөн үрээ ч алах эрхтэй Сайх Зууны манлай гэх үйлдвэрийн 100 шахам жил оросуудад байсан 49 хувь хувь хэвшлийн хөрөнгө, үндэсний бизнесүүдийн идэвх зүтгэлээр монголчуудад ирсэн тэр өдрүүдэд манай төр хатавчны завсраар шагайж, хуруугаа ч хөдөлгөлүй харж байлаа. Харин хэрэг явдал бүтэж 100 хувь монголын өмчлөлтэй болонгуут дотоодын бизнесээ тонон дээрэмдэх ээлжит ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тодруулбал тухайн үед сул гишүүн байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төрийн нэрээр хийх луйврыг гардан гүйцэтгэснийг өнгөрсөн үйл явдлууд тод харуулдаг. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга болсон цаг үе буюу 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт” рүү дайлаар модож дарга нарынх нь өрөөг лацдаж “шоу”-гаа хийж байсан бол тэр хооронд
Засгийн газар тогтоол гаргаж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч, статусыг нь ТӨҮГ болгож өөрчилсөн. Ийнхүү иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах ёстой Монголын төр тонон дээрэмдэгч болж хувирсан хэрэг. Эндээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй чин шударгуу хүмүүс төр болон тоглож буй энэ үедээ ил, далдаар үнэдсний баялаг, үнэт зүйл, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж дэлхий нийтийн эсрэг оросуудад дэмжлэг өгөх барьцаа буюу тохироо нь тодорхой харагддаг. Тухайн үед Ерөнхий сайд асан Бямбасүрэн тэргүүтэй учир мэдэх хүмүүс “Оросууд олон арван жил өгөх тухай бодоогүй 49 хувиа одоо зүгээр ч нэг тавиад туучихгүй нь тодорхой. Манай төрд гарсан залуус дэндүү хөнгөн байна дээ” гэх зүйлсийг ярьж байсан юм. Одоо бол “Эрдэнэт” ТӨҮГ хорвоо дэлхийд байхгүй хамгийн сайн, хамгийн ашигтай үйлдвэр болон хувирчээ. Аргагүй шүү дээ. Бэрх тосгоны галч ах нараасаа олсон хүмүүжлээрээ хөдөлмөрлөж босгосон хөрөнгийг хоромхон зуур тоносон дээрэм юм чинь. Магтан дуулж буй манай төрийн өмийн Эрдэнэт үйлдвэрээс хулгай луйвар салдаггүй. Дэд захирал асан эрхэм нь Лондонд хэдэн тэрбумаар байшин авсан гэх дуулиан шуугиан дэгдэж байв. 2017 онд Х.Бадамсүрэн тэргүүтэй цүнх баригч нийт 25 хүн өөрсдийгөө гурван сая 200 гаруй мянган ам.доллараар шагнаж байв. Гэтэл “Эрдэнэт”-ийн өөрийн өртөг нь бас маш өндөр. Тонн тутамдаа 4500 ам.долларын өртөгтэй. Перу, Чилид “Эрдэнэт”-тэй ижил төстэй газруудын өртөг нь 2500-3500 ам.доллар л байдаг.